Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Отгондалай өнөөдөр алтан медалийн төлөө өрсөлдөнө

Д.Отгондалайгийн хувьд одоогоос 10 жилийн өмнө Тайландын эзэн хааны цомын тэмцээнд түрүүлж байсан юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Отгондалай өнөөдөр алтан медалийн төлөө өрсөлдөнө
Д.Отгондалай өнөөдөр алтан медалийн төлөө өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Тайландын нийслэл Бангкок хотноо болж буй Тайландын эзэн хааны цомын аварга шалгаруулах сонирхогчдын боксын олон улсын тэмцээн үргэлжилж байна.

Тэмцээнд Монголын долоон тамирчин өрсөлдсөнөөс “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай, ОУХМ Г.Ган-Эрдэнэ нар өчигдөр мөнгөн медалийн төлөө тулалдав.

Ингэснээр 60 кг-ын жинд хүч үзсэн Д.Отгондалай Кубын боксчин Дариаски Палмер Каррионыг 3:2-оор ялж, мөнгөн медалийн болзол хангав. Харин өнөөдөр алтан медалийн төлөө тулалдана.

Д.Отгондалайгийн хувьд одоогоос 10 жилийн өмнө Тайландын эзэн хааны цомын тэмцээнд түрүүлж байсан юм.

49 кг-ын жинд өрсөлдсөн Г.Ган-Эрдэний хувьд хагас шигшээд Энэтхэгийн боксчин Кумар Какарад дийлдснээр хүрэл медаль зүүх эрхтэй болов.

Энэ удаагийн тэмцээнд Монголын багийн ахлах дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн, дасгалжуулагчаар Ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди, дасгалжуулагч Н.Мөнхсайхан нар ажиллаж байна.

Хуваалцах