Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Отгонхүү өндөр уулын гүйлтийн тэмцээнээс алтан медаль хүртлээ

Европ тивийн ноён оргил Эльбрус /5642м/ ууланд жил бүр зохион байгуулагддаг Skyrunning буюу өндөр уулын гүйлтийн спортын олон улсын тэмцээн энэ сарын 1-8-нд болжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Отгонхүү өндөр уулын гүйлтийн тэмцээнээс алтан медаль хүртлээ
Д.Отгонхүү өндөр уулын гүйлтийн тэмцээнээс алтан медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Европ тивийн ноён оргил Эльбрус /5642м/ ууланд жил бүр зохион байгуулагддаг Skyrunning буюу өндөр уулын гүйлтийн спортын олон улсын тэмцээн энэ сарын 1-8-нд болжээ.

Тэмцээнд дэлхийн 12 орны 350 уулчин оролцсон бөгөөд манайхаас тав дахь удаагаа оролцсон Д.Отгонхүү тэргүүн байр эзэлж, энэ төрөлд Монголын анхны медалийг хүртлээ. Тэрбээр 2:59:13 минутын амжилтаараа Монгол Улсын рекордыг ч шинэчлэн тогтоов.

Д.Отгонхүү амжилт гаргасныхаа дараа “Өндөр уул болон скайраннинг буюу өндөр уулын гүйлтийн олон улсын тэмцээнээс Монгол Улсынхаа хамгийн анхны медалийг эх орондоо авч ирлээ. Намайг өдий зэрэгтээ хүн болгосон хайрт аав ээж, ах эгч нар хамгийн анх уулын спортод оруулсан К.Бахадбек, Н.Сүрэнжав багш нар мөн энэхүү тэмцээнд хамгийн анх оруулсан “Mongol mounteering” сэтгүүлийн хамт олон болон Баярням ахдаа, “Эльбрус-2017” багийн гишүүн болох Сэргэлэн ах, Төгсөө эгч, Отгонбат, энэхүү тэмцээнд явахад туслаж дэмжсэн Энхболд ах, Баатарболд ах, Отгончимэг найздаа, “Эрдэнэт” уулчдын холбоо мөн “Улаанбаатар хайкинг” клубын бүх гишүүндээ маш их баярлалаа” гэв.

Хуваалцах