Д.Песков: ОХУ АНУ-тай цөмийн зэвсгийн асуудлаар яриа хэлэлцээ хийх сонирхол хэвээр бий
Москва Вашингтонтой цөмийн зэвсгийн асуудлаар яриа хэлэлцээ хийх сонирхолтой байгаа хэдий ч өнөөгийн нөхцөлд хэлэлцээ хийх магадлал бага байна гэж Кремлийн Хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков даваа гарагт мэдэгдлээ.
Мэдээллийн алба

ОХУ-д суугаа АНУ-ын Элчин сайд Жон Салливаны АНУ-Оросын цөмийн зэвсгийн асуудлаарх яриа хэлэлцээ өнөөгийн нөхцөлд дахин сэргэх магадлал бага гэж хэлсэнтэй холбогдуулан Дмитрий Песков ийнхүү мэдэгдлээ.
"Европын улс орнууд төдийгүй дэлхийн аюулгүй байдлын төлөө ийм яриа хэлэлцээг үргэлжлүүлж, энэ асуудлыг хэлэлцэх шаардлагатай гэж бид үздэг. Магадгүй энэ нь одоогоор боломжгүй мэт санагдаж байгаа ч бид эрт орой хэзээ нэгэн цагт энэ асуудлыг хэлэлцэх асуудлыг эргэн сэргээх хэрэгтэй гэж АНУ-ын Элчин сайд хэлсэнтэй санал нэг байна” гэж Кремлийн Хэвлэлийн төлөөлөгч "Тасс"-д өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.