Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Пүрэвдорж агсны хүндэтгэлийн цэнгүүн болно

Өвөрхангай аймгийн уугуул, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж агсны 80 насны ой энэ онд тохиож байна.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Пүрэвдорж агсны хүндэтгэлийн цэнгүүн болно
Д.Пүрэвдорж агсны хүндэтгэлийн цэнгүүн болно. Зураг: МҮОНРТ

Өвөрхангай аймгийн уугуул, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж агсны 80 насны ой энэ онд тохиож байна. 1933 оны аравдугаар сарын 15-нд Бүрд сумын нутагт төрсөн түүнийг “Чингис”, “Хар цас”, “Хөх даалимбан тэрлэг” зэрэг олон алдарт бүтээлээр нь Монголын төдийгүй гадаадын уншигчид андахгүй. Түүний 80 насны ойг тохиолдуулан “Дөрвөн цагийн тал” хүндэтгэлийн цэнгүүнийг энэ сарын 27-ны үдэш 17:00 цагаас Соёлын төв өргөөнд зохион байгуулах гэж байна. Хүндэтгэлийн цэнгүүний тасалбарын үнэ 30 мянган төгрөг бөгөөд “Гал, зүрх хоёр” цомог дагалдах гэнэ.

Хуваалцах