Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Пүрэвдорж самбо бөхийн дэлхийн аварга боллоо

+100кг-д түүнээс өөр самбын дэлхийн аварга болсон тамирчин Монгол Улсад төрөлгүй өдийг хүрч, 30 жилийн дараа Д.Пүрэвдорж тодорлоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Пүрэвдорж самбо бөхийн дэлхийн аварга боллоо
Д.Пүрэвдорж самбо бөхийн дэлхийн аварга боллоо. Зураг: МҮОНРТ

Монголын самбо бөхийн түүхэнд нэгэн мундаг амжилтыг “Женко” клүб, Пауэр Бласт компаний тамирчин Дамдинсүрэнгийн Пүрэвдорж үзүүллээ.

Тэрбээр самбын насанд хүрэгчдийн ДАШТ-нд +100кг-д түрүүлж, Монголын хоёр дахь тамирчнаар тодорлоо.

Дэлхийн гурван удаагийн аварга Бадмаанямбуугын Бат-Эрдэнэ сүүлийн гурван түрүүгээ 1989 онд авахдаа +100кг-д түрүүлсэн түүхтэй.

+100кг-д түүнээс өөр самбын дэлхийн аварга болсон тамирчин Монгол Улсад төрөлгүй өдийг хүрч, 30 жилийн дараа Д.Пүрэвдорж тодорлоо.

Д.Пүрэвдорж өнөөдөр Дэлхийн бөхийн ертөнцийн танил болсон самбын дэлхийн дөрвөн удаагийн аварга, жүдо бөхийн дэлхийн аваргын мөнгө хүрэл медальт Беларусын Юрий Рыбак, жүдогийн Тюмены их дуулгын аварга ОХУ-н Андрей Волков, жүдогийн “Ворлд мастерс”-ын аварга Румыний Даниэл Натеа (эдгээр тамирчдын бусад амжилтуудыг дурдсангүй) нарыг цувруулан дэлхийн аварга боллоо.

Хуваалцах