Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Пүрэвдоржийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгууллаа

Төрийн шагналт, Ардын уран зохиолч, яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж агсны мэндэлсний 80 жилийн ой энэ онд тохиож байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Пүрэвдоржийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгууллаа
Д.Пүрэвдоржийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгууллаа. Зураг: МҮОНРТ

Төрийн шагналт, Ардын уран зохиолч, яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж агсны мэндэлсний 80 жилийн ой энэ онд тохиож байна. Ойтой холбогдуулан “Пүдо” сан түүний төрсөн нутаг Өвөрхангай аймгийн ЗДТГ-тай хамтран Д.Пүрэвдоржийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулж, сэрэг дүрийг нь босгожээ.

Хөшөөг төрийн шагналт, УГЗ, барималч Л.Болд урласан бөгөөд тус аймгийн Хүүхдийн төлөө төвийн урд талбайг их зохиолчийн нэрэмжит хүрээлэн болгосон байна.

Уг үйл ажиллагаанд Монгол улсын анхны Ерөнхийлөгч Д.Очирбат, СГЗ яруу найрагч Д.Цоодол тэргүүтэй зохиолчид зочилсон байна.

Хуваалцах