Д.Саруултөгс ДАШТ-д оролцох эрхээ авлаа
Тэрбээр тус тэмцээнд зээрэнцэг шидэлтийн төрлөөр оролцсон юм.
У.
У.Баярсайхан
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

БНХАУ-ын Бээжин хотод пара хөнгөн атлетикийн Ази тивийн Гран-при тэмцээн болж, Монгол Улсын пара үндэсний шигшээ багийн тамирчин Д.Саруултөгс хүрэл медаль хүртэв.
Тэрбээр тус тэмцээнд зээрэнцэг шидэлтийн төрлөөр оролцсон юм.
Ингэснээр тэр ирэх арваннэгдүгээр сард Арабын Нэгдсэн Эмират Улсад болох пара хөнгөн атлетикийн ДАШТ-д оролцох эрхээ авлаа.
Пара хөнгөн атлетикийн Ази тивийн Гран-при тэмцээнд Монгол Улсаас зургаан тамирчин оролцож, өндөр амжилт гаргажээ.
Хуваалцах


















