Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Сэрээтэрийн нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээн болно

Ардын багш, гавьяат тамирчин, Олимп, дэлхийн хүрэл медальт, Улсын харцага Д.Сэрээтэрийн нэрэмжит чөлөөт бөхийн 74 кг-ийн жингийн аварга шалгаруулах тэмцээн ирэх 23-ны өдөр Төв аймгийн Зуунмод хотод болох гэж байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Сэрээтэрийн нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээн болно
Д.Сэрээтэрийн нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээн болно. Зураг: МҮОНРТ

Ардын багш, гавьяат тамирчин, Олимп, дэлхийн хүрэл медальт, Улсын харцага Д.Сэрээтэрийн нэрэмжит чөлөөт бөхийн 74 кг-ийн жингийн аварга шалгаруулах тэмцээн ирэх 23-ны өдөр Төв аймгийн Зуунмод хотод болох гэж байна.

Тэмцээний зорилго нь гавьяат багшийн төрсөн нутгийг сурталчлах, ахмад тамирчдаа алдаршуулах, шилдэг тамирчдын ур чадварыг дээшлүүлэхэд оршино.

Тэмцээнд тэргүүн байр эзэлсэн бөхчүүдийг алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулах ба заасан жингээс 2 кг-ийн зөрүүтэй байж болох юм.

Хуваалцах