Д.Сумьяа Парисын "Их дуулга"-аас анхны медалиа хүртлээ
"Их дуулга"-ын эхний өдөр эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд хүч үзсэн ДАШТ-ий хүрэл медальт, "Хилчин" спорт хорооны бөх ОУХМ Доржсүрэнгийн Сумьяа финалд шалгарснаар манай улс 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ.
Мэдээллийн алба

"Их дуулга"-ын эхний өдөр эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд хүч үзсэн ДАШТ-ий хүрэл медальт, "Хилчин" спорт хорооны бөх ОУХМ Доржсүрэнгийн Сумьяа финалд шалгарснаар манай улс 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ. Д.Сумьяа тус тэмцээнд 57 кг-ын жингийн бөхчүүдээ тэргүүлэн барилдаж, Испани, Сенегалын бөхчүүдийг дараалан цэвэр ялаад хэсгийн аваргын төлөө Японы бөх 2014 оны дэлхийн аварга Нае Удакатай барилдан вазари үнэлгээгээр буулгаж авчээ. Улмаар аваргын төлөө өөрийн мөнхийн өрсөлдөгч Португалын Тельма Монтейротойгоо хүч үзэж нэмэлт цагт торгуулиар хожигдсноор бага дэлхийн аваргын анхны медалиа энгэртээ зүүлээ.


















