Д.Сумъяа өвлийн спортын бамбарыг асаалаа
Хүй долоо худаг дахь “Монгол наадам цогцолбор” энэ жилээс “UB Resort” цанын баазтай болжээ.
Мэдээллийн алба

Хүй долоо худаг дахь “Монгол наадам цогцолбор” энэ жилээс “UB Resort” цанын баазтай болжээ.
Тус баазад “Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадам, цасны баярын нээлт болж, олимпийн мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Сумъяа уригдан оролцлоо.
Тэрбээр морьтон залуусаас бамбарыг авч нийслэлийн удирдлагуудад буухиалан хүргэсэн юм. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх оюутны шигшээ багийн тамирчин Д.Сумъяа нийслэлийн удирдлагуудтай өвлийн спортын бамбарыг асаалаа.


















