Д.Сумъяагийн барилдаан шилдгийн шилдгээр шалгарлаа
“Рио-2016” олимпийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг жинд өрсөлдөж, мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяагийн барилдаан тус олимпийн онцлог 10 барилдааны нэгдүгээрт багтжээ. Тодруулбал, тэрбээр хагас шигшээ барилдаанд Японы алдарт бөх Каори Мацүмотог цэвэр ялсан билээ.
Мэдээллийн алба

Түүнчлэн Казахстаны нэрийн өмнөөс оролцож, хүрэл медаль хүртсэн Г.Отгонцэцэгийн Унгарын бөхийг ялсан барилдаан ч шилдгээр нэрлэгдсэн байна.