Д.Сумъяагийн нэрэмжит “Аваргын гараа” тэмцээн болно
Увс аймгийн ЗДТГ, Монголын жүдо бөхийн холбоотой хамтран “Рио-2016” олимпийн мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Сумъяагийн нэрэмжит “Аваргын гараа” өсвөр үеийн жүдо бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Тэмцээн аравдугаар сарын 1-2-нд Увс аймгийн Улаангом суманд бо
Мэдээллийн алба

Увс аймгийн ЗДТГ, Монголын жүдо бөхийн холбоотой хамтран “Рио-2016” олимпийн мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Сумъяагийн нэрэмжит “Аваргын гараа” өсвөр үеийн жүдо бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Тэмцээн аравдугаар сарын 1-2-нд Увс аймгийн Улаангом суманд болно.
Тэмцээнд 1989 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш мэндэлсэн тамирчид дараах жингийн ангилалд өрсөлдөх боломжтой юм байна.
Хөвгүүд:
-27, -30, -34, -38, -42, -46, -50, -55, -60, -66, -73, -81, -90, +90 кг.
Охид:
-32, -36, -40, -44, -48, -52, -57, -63, -70, +70 кг.


















