Д.Сумъяагийн нэрэмжит тэмцээн боллоо
Өнгөрсөн амралтын өдөр түүний нэрэмжит “Аваргын гараа” өсвөр үеийн жүдо бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Ингэхдээ тэрбээр Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Ардын багш, гавьяат тамирчин, үндэсний бөхийн улсын аварга О.Балжинням, гавьяат тамирчин, дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од
Мэдээллийн алба

Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальтан Д.Сумъяа төрсөн нутаг Увс аймагтаа зочилжээ.
Өнгөрсөн амралтын өдөр түүний нэрэмжит “Аваргын гараа” өсвөр үеийн жүдо бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Ингэхдээ тэрбээр Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Ардын багш, гавьяат тамирчин, үндэсний бөхийн улсын аварга О.Балжинням, гавьяат тамирчин, дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од нарын хамт очсон байна.
Энэ үеэр түүнийг нутгийнхан нь хүндэтгэн угтаж, ИТХ болон ЗДТГ, Биеийн тамир, спортын газар, Увс аймгийн жүдо бөхийн холбооноос “Ойрад” театрт хүндэтгэл үзүүлэх уулзалт зохион байгуулжээ.
Д.Сумъяагийн нэрэмжит аймгийн аварга шалгаруулах өсвөрийн тэмцээнд багийн дүнгээр “Цогцолбор II” сургууль /78 оноо/, Зүүнговь сумын “Бор арслан” дэвжээ /48 оноо/, “Улаан гуталт” дэвжээ /44 оноо/ эрэгтэйчүүд эхний гурван байрт шалгарсан бол эмэгтэйчүүдийг мөн “Цогцолбор II” сургууль /42 оноо/, Зүүнговь сумын “Бор арслан” дэвжээ /42 оноо/, “Улаан гуталт” дэвжээ /32 оноо/-нийхэн өнгөлжээ.


















