Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Түмэнбаяр АХБХ-ны сургалтад хамрагдав

39 гишүүн холбооны шүүгчийн хэлтсийн дарга нар хамрагдсан уг сургалтад МХБХ-ны Шүүгчийн хэлтсийн дарга Д.Түмэнбаяр оролцжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Түмэнбаяр АХБХ-ны сургалтад хамрагдав
Д.Түмэнбаяр АХБХ-ны сургалтад хамрагдав. Зураг: МҮОНРТ

Азийн хөлбөмбөгийн холбооны гишүүн холбоодын шүүгчдийн хэлтсийн дарга нарын сургалт Малайз улсын Куала Лумпур хотод энэ сарын 9-10-нд боллоо. 39 гишүүн холбооны шүүгчийн хэлтсийн дарга нар хамрагдсан уг сургалтад МХБХ-ны Шүүгчийн хэлтсийн дарга Д.Түмэнбаяр оролцжээ.

АХБХ-ноос гишүүн холбоодынхоо мэргэжилтнүүдийн боловсролд анхаарч, цаг үеийн мэдээлэл өгдөг уг сургалтын хаалтын үеэр тус холбооны шүүгчийн хэлтсийн орлогч дарга Хани Талеб Ал-Райси "Гишүүн холбоодынхоо ажлыг амжилттай явуулахын төлөө бүхий л нөөц бололцоогоороо тусална" хэмээн мэдэгдсэн байна.

Хуваалцах