Д.Төмөрхүлэг алтан медалийн төлөө барилдана
Олимпийн эрхийн оноо олгох Чиндаогийн гранпри өнөөдөр эхэлсэн. Тус тэмцээнд Чех, Герман, Австри, Бразил, ОХУ, БНСУ зэрэг 14 орны эрэгтэй 103, эмэгтэй 78 жүдоч өрсөлдөж байна.
Мэдээллийн алба

Олимпийн эрхийн оноо олгох Чиндаогийн гранпри өнөөдөр эхэлсэн. Тус тэмцээнд Чех, Герман, Австри, Бразил, ОХУ, БНСУ зэрэг 14 орны эрэгтэй 103, эмэгтэй 78 жүдоч өрсөлдөж байна.
Эхний өдрийн барилдаанаар эрэгтэйчүүдийн 60кг жинд зодоглосон Г.Хэрлэн “А” зоог тэргүүлэн барилдаж хэсгийн аварга боллоо. Хагас шигшээд Германы жүдочыг вазари үнэлгээгээр ялснаар финалд үлдэж БНСУ-ын бөх Чой Ин Хьюктэй оноолт таарлаа.
Харин 66 кг жинд зодоглосон Д.Төмөрхүлэг алтан медалийн төлөө ОХУ-ын Алим Гадановтой өнөөдөр барилдана.


















