Д.Төмөрхүлэг “аман хүзүүдэв”
Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг ээлжит гран при тэмцээн Гүржийн Тбилис хотноо өнгөрсөн гуравдугаар сарын 31-ээс энэ сарын 2-ны хооронд боллоо. Тэмцээнд манай улсаас есөн тамирчин оролцсон юм.
Мэдээллийн алба

Тэднээс хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд хүч үзсэн ОУХМ Д.Төмөрхүлэг. Тэрбээр мөнгөн медаль хүртэв. Алтан медалийн төлөө Гүржийн бөхтэй хүч үзсэн ч ялагдал хүлээсэн юм. Д.Төмөрхүлэг 2015 оны энэхүү тэмцээнд түрүүлж байсан билээ.
Мөн тэмцээний -60 кг-ын жинд барилдсан Ж.Амарболд, -66-ийн Д.Алтансүх нар долоо, -57-ийн Ц.Хулан шагналт тавдугаар байрт шалгарав.
Ийнхүү багийн дүнгээр 11 дүгээр байр эзлэв.