Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Төмөрхүлэг дэлхийд чансаагаараа хоёрдугаарт бичигдлээ

Олон улсын жүдо бөхийн холбоо буюу (IJF)-аас жил бүр дэлхийн шилдэг жүдочдын чансааг гаргадаг билээ. Энэ жил Украйны алдарт бөх Георгий Зантариа тэргүүлж байгаа бол Монгол Улсын шилдэг тамирчдын нэг, ОУХМ Д.Төмөрхүлэг 2205 оноогоор хоёрдугаар байрт жагслаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Төмөрхүлэг дэлхийд чансаагаараа хоёрдугаарт бичигдлээ
Д.Төмөрхүлэг дэлхийд чансаагаараа хоёрдугаарт бичигдлээ. Зураг: МҮОНРТ

Олон улсын жүдо бөхийн холбоо буюу (IJF)-аас жил бүр дэлхийн шилдэг жүдочдын чансааг гаргадаг билээ. Энэ жил Украйны алдарт бөх Георгий Зантариа тэргүүлж байгаа бол Монгол Улсын шилдэг тамирчдын нэг, ОУХМ Д.Төмөрхүлэг 2205 оноогоор хоёрдугаар байрт жагслаа. Түүний араас 2014, 2015 оны ДАШТ-ий хошой мөнгөн медальт, ОХУ-ын тамирчин Михайл Пулаев 2191 оноогоор нэхсэн бол удаах байрыг энэ оны дэлхийн шинэ аварга БНСУ Ан Баул 2060 оноогоор эзэллээ. Тавд 2010, 2011 оны дэлхийн хошой аварга, олимпийн хүрэл медальт Узбекийн дайчин бөх Ришод Собиров багтлаа.

Хуваалцах