Д.Төмөрхүлэг Канадын тамирчин Бочард Антуантай барилдана
Жүдо бөхийн 66 кг-ын жинд өрсөлдөж байгаа ОУХМ Д.Төмөрхүлэг Италийн бөх Фабио Басилетэй барилдаж, хоёр вазари үнэлгээ алдан ялагдал хүлээсэн. Ингэснээр тэрээр дагах барилдаан хийхээр болсон
Мэдээллийн алба

Жүдо бөхийн 66 кг-ын жинд өрсөлдөж байгаа ОУХМ Д.Төмөрхүлэг Италийн бөх Фабио Басилетэй барилдаж, хоёр вазари үнэлгээ алдан ялагдал хүлээсэн. Ингэснээр тэрээр дагах барилдаан хийхээр болсон бөгөөд өнөө шөнө 3:30 цагт эхлэх дагах барилдаанд Канад улсын тамирчин Бочард Антуантай барилдана.
Тэрээр өмнөх тойргуудад Саудын Арабын жүдоч Хамад Сулейманыг иппон үнэлгээгээр, Алжирын тамирчин Хоуд Зоурданийг онооны давуугаар ялсан билээ. Сонирхуулахад, Д.Төмөрхүлэг Лондонгийн олимпод амжилттай оролцож, 2009 онд Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, 2014 онд Азийн наадмаас алтан медаль хүртэж байсан тамирчин юм.



















