Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Төмөрхүлэг хэсгээ тэргүүлэн барилдана

"Рио-2016" олимпийн наадмын хоёр дахь өдөр жүдо бөхийн 66 кг-ын жингийн барилдаанууд явагдана. Энэ жинд манай улсын гол найдваруудын нэг ХХЕГ-ын “Хилчин” спорт хороо, “Женко” клубийн тамирчин ОУХМ Д.Төмөрхүлэг зодоглоно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Төмөрхүлэг хэсгээ тэргүүлэн барилдана
Д.Төмөрхүлэг хэсгээ тэргүүлэн барилдана. Зураг: МҮОНРТ

"Рио-2016" олимпийн наадмын хоёр дахь өдөр жүдо бөхийн 66 кг-ын жингийн барилдаанууд явагдана. Энэ жинд манай улсын гол найдваруудын нэг ХХЕГ-ын “Хилчин” спорт хороо, “Женко” клубийн тамирчин ОУХМ Д.Төмөрхүлэг зодоглоно. Тэрбээр дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж байгаа бөгөөд сугалаанд С хэсгийг тэргүүлэн барилдахаар болжээ. Түүнтэй тэмцээний чансаад долдугаар бичигдэж буй Азербайжаны тамирчин Нижат Шихализада орох бөгөөд хэсгийн гол өрсөлдөгчөөр нэрлэгдэж байгаа юм. Манай бөх ийнхүү хэсгээ тэргүүлэн барилдахаар D хэсгийн аваргатай хагас шигшээд учраа таарна. Тодруулбал ДАШТ-ий хошой мөнгөн медальт ОХУ-ын Михайл Пудьяевтай юм. Түүнтэй D хэсэгт ДАШТ-ий хүрэлтэй Израйлын Голан Поллак хуваарилагджээ. Харин А хэсгийг дэлхийн аварга БНСУ-ын Ан Баул тэргүүлэх бөгөөд Европын аварга Гүржийн залуу од Ваза Маргвелашвилитэй хамт хуваарилагдсан. Мөн дэлхийн аварга Украины Георгий Зантария, Японы алдарт бөх дэлхийн гурван удаагийн аварга Масааши Эбинүма нар В хэсэгт оноолт таарах нь тодорхой болоод байна.

66 КГ-ЫНЖИНДӨРСӨЛДӨХ 35 БӨХИЙННЭРС:

  1. AN Baul (KOR)

  2. DAVAADORJ Tumurkhuleg (MGL)

  3. PULIAEV Mikhail (RUS)

  4. ZANTARAIA Georgii (UKR)

  5. EBINUMA Masashi (JPN)

  6. POLLACK Golan (ISR)

  7. SHIKHALIZADA Nijat (AZE)

  8. MARGVELASHVILI Vazha (GEO)

  9. OATES Colin (GBR)

  10. URIARTE Sugoi (ESP)

  11. OVINOU Raymond (PNG)

  12. SOBIROV Rishod (UZB)

  13. MATA Jayme (ARU)

  14. SEIDL Sebastian (GER)

  15. MA Duanbin (CHN)

  16. MATEO Wander (DOM)

  17. OLEINIC Sergiu (POR)

  18. PUNZA Mathews (ZAM)

  19. BASILE Fabio (ITA)

  20. LEFEVERE Jasper (BEL)

  21. BASSOU Imad (MAR)

  22. CHIBANA Charles (BRA)

  23. SHERSHAN Dzmitry (BLR)

  24. LE BLOUCH Kilian (FRA)

  25. KATZ Nathan (AUS)

  26. GOMBOC Adrian (SLO)

  27. BOUCHARD Antoine (CAN)

  28. HAMAD Sulaiman (KSA)

  29. KUKU Rodrick (COD)

  30. KOPINSKY Yigal (SUR)

  31. MAHIT Joe (VAN)

  32. HOUSSEIN Anass (DJI)

  33. ZOURDANI Houd (ALG)

  34. KHOJASTEH Alireza (IRI)

  35. SMAGULOV Zhansay (KAZ)

Хуваалцах