Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Өлгийсайханы “Цуутай тамирчид”

Монголын чөлөөт бөхийн холбооны хэвлэл мэдээлэлийн албаны ажилтан Д.Өлгийсайхан “Цуутай тамирчид” нэртэй ном орчуулжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Өлгийсайханы “Цуутай тамирчид”
Д.Өлгийсайханы “Цуутай тамирчид”. Зураг: МҮОНРТ

Монголын чөлөөт бөхийн холбооны хэвлэл мэдээлэлийн албаны ажилтан Д.Өлгийсайхан “Цуутай тамирчид” нэртэй ном орчуулжээ. Энэ номд дэлхийд алдартай тамирчдын төрөлхийн гоц авьяас, уйгагүй хөдөлмөр хэрхэн бүрэлдэж амжилтад хүрснийг тодоор бичжээ. Тодруулбал, Олимпийн анхны аварга Э.Конноли, алдарт уран гулгагч Г.Графстрём, шатарчин М.М.Ботвинник, “Тарзан” П.Вайсмюллер, “хар сум” Ж.Оуэнс, боксын суутан М.Али, тэшүүрчин Э.Хайдан, домогт хоккейчин У.Гретцки, В.Харламов, алдарт гимнастикч Н.Команэчи, “нисдэг” М.Жордан, “нисдэг норвег” Б.Дэли, “Оросын баавгай” А.Карелин, “тэвчээр” Р.Корженевски, талбайн теннисчин Ш.Граффи, “дөчин настай хөвгүүн” У.Бьорндален, “аянга” У.Болт, “Тэдди бамбарууш” Т.Ринер нарын зэрэг суутан багтсан байна.

Тус номыг МЧБХ-ны болон Монголын хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч, “ДМЮ” клубын захирал Б.Батзаяа ивээн тэтгэж, хэвлүүлжээ.

Хуваалцах