Д.Загдсүрэн 81 хүний саналаар, улиран сонгогдлоо
Монголын үндэсний олимпийн хорооны долдугаар чуулган “Шангрила” зочид буудлын хурлын танхимд үргэлжилж байна.
Мэдээллийн алба

Монголын үндэсний олимпийн хорооны долдугаар чуулган “Шангрила” зочид буудлын хурлын танхимд үргэлжилж байна.
Дөнгөж сая МҮОХ-ны ерөнхийлөгчөөр Д.Загдсүрэн 81 хүний саналаар ялалт байгууллаа. Түүнтэй өрсөлдсөн Э.Мөнх-Очир 51, Ц.Бат-Энх 14 хүний санал авав.
Сонирхуулахад энэ сонгуульд Я.Батсуурь, Л.Халтар, Ц.Бат-Энх нар нэр дэвшээд байсан ч нэрээ татсан юм.
Одоо дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх хорооны гишүүний сонгууль болно.


















