“D13 Esports”, “August”, “Mazaalai” баг “Beijing-Haidian 2019” тэмцээний шалгаруулалтад өрсөлдөнө
“Beijing-Haidian 2019” тэмцээний эхний шалгаруулалт явагдаж, Монголоос “D13 Esports”, “August”, “Mazaalai” баг шөвгийн наймд үлджээ. Тэд өнөөдөр болон маргааш үндсэн тэмцээнд өрсөлдөх эрхийн төлөө тоглох юм
Мэдээллийн алба

Цахим спортын CSGO тоглоомын төрлөөр зохион байгуулагдаж буй “Beijing-Haidian 2019” 250 мянган ам.долларын шагналын сантай тэмцээн ирэх арваннэгдүгээр 9-10-нд БНХАУ-ын Бээжин хотод болно. Тус тэмцээнд нийт найман баг оролцох бөгөөд урилгаар “Astralis”, “Team Liquid”, “Team Vitality” зэрэг таван баг орно.
Түүнчлэн уг тэмцээний Азийн нээлттэй шалгаруулалт хоёр удаа явагдах бөгөөд хаалттай шалгаруулалтад өрсөлдсөн найман багаас аваргалсан нь үндсэн тэмцээнд оролцох эрх авна.
Сонирхуулахад, “Beijing-Haidian 2019” тэмцээний эхний шалгаруулалт явагдаж, Монголоос “D13 Esports”, “August”, “Mazaalai” баг шөвгийн наймд үлджээ. Тэд өнөөдөр болон маргааш үндсэн тэмцээнд өрсөлдөх эрхийн төлөө тоглох юм.


















