“D13 Esports” баг Малайз улсад болох тэмцээнд урилгаар оролцоно
12 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд Тайландын “Beyond”, Индонезийн “XCN”, Малайзын “FrostFire”, Монгол Улсын “D13 Esports” гэсэн дөрвөн баг оролцохоор болсон
Мэдээллийн алба

Цахим спортын CSGO тоглоомын “D13 Esports” баг Малайз улсад зохиогдох The Elite Championship Series 2019 тэмцээнд уригджээ. Ирэх сарын 3-5-ны хооронд Малайз улсад зохиогдох 12 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд Тайландын “Beyond”, Индонезийн “XCN”, Малайзын “FrostFire”, Монгол Улсын “D13 Esports” гэсэн дөрвөн баг оролцохоор болсон байна. D13 багийн хувьд энэ сарын сүүлээр Беларус улс руу гурван сарын хугацаатай бэлтгэл хийхээр явах гэж байсан бөгөөд дээрх тэмцээний улмаас бэлтгэл нь хойшлогдож, тэмцээнийхээ дараа явахаар болжээ. Мөн багийн бүрэлдэхүүнд нь өөрчлөлт орж, hang4u “хочтой” тоглогч багаасаа гарч түүний оронд хувийн шалтгааны улмаас Хятад улс руу багтайгаа явж чадаагүй sKINEE багтаа эргэн ирсэн байна.
“D13 Esport”s багийн бүрэлдэхүүнд Tamiraarita, shinobi, worldpeace, rate, sKINEE нэрээр тоглодог тоглогчид багтжээ.


















