Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“D13 Esports” баг цахим спортын “Star Ladder-2019” Berlin Major тэмцээнд орно

Зүүн Азийн бүсийн эхний нээлттэй сонгон шалгаруулалтад Монголын “D13 Esports” баг тэргүүлжээ. Ийн тэд хаалттай шатанд оролцох эрхтэй болсон бөгөөд энэ шатанд Монголын хоёр баг өрсөлдөнө

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“D13 Esports” баг цахим спортын “Star Ladder-2019” Berlin Major тэмцээнд орно
“D13 Esports” баг цахим спортын “Star Ladder-2019” Berlin Major тэмцээнд орно. Зураг: МҮОНРТ

Цахим спортын CS:GO тоглоомын “Star Ladder-2019” Berlin Major тэмцээний Зүүн Азийн бүсийн хаалттай сонгон шалгаруулалт энэ сарын 29-31-нд болно. Зохион байгуулагчдын зүгээс тус тэмцээнд шууд урилгаар оролцох дөрвөн багийн нэрийг зарласан. Тус тэмцээний энэ шатанд Монгол Улсаас “Мазаалай” (Mazaalai) баг оролцох урилга авсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Харин тус тэмцээний хаалттай сонгон шалгаруулалтын үлдсэн дөрвөн баг нээлттэй шатнаас тодрох эрхээ авах юм. Тэгвэл Зүүн Азийн бүсийн эхний нээлттэй сонгон шалгаруулалтад Монголын “D13 Esports” баг тэргүүлжээ. Ийн тэд хаалттай шатанд оролцох эрхтэй болсон бөгөөд энэ шатанд Монголын хоёр баг өрсөлдөнө.

Хуваалцах