Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Даам, шатрын төрлүүдийг Хүүхдийн спортын наадамд оруулжээ

Эрүүл мэнд, спортын яамнаас Монголын хүүхдийн спортын V их наадмын үндсэн хөтөлбөрт 100 буудалт даам, шатрын төрлийг албан ёсоор оруулжээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Даам, шатрын төрлүүдийг Хүүхдийн спортын наадамд оруулжээ
Даам, шатрын төрлүүдийг Хүүхдийн спортын наадамд оруулжээ. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэнд, спортын яамнаас Монголын хүүхдийн спортын V их наадмын үндсэн хөтөлбөрт 100 буудалт даам, шатрын төрлийг албан ёсоор оруулжээ. Тус наадамд олимпийн төрлийн 15 спорт орсон бөгөөд сүүлийн үед Монголд эрчимтэй хөгжиж буй оюуны спортын төрлүүдийг аль болох нэмж оруулах бодлогыг салбарын яамнаас барьж байна.

Ирэх есдүгээр сарын 19-25-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах тус наадамд спортын 17 төрлөөр тамирчин хүүхдүүд аймаг, дүүргээ төлөөлөн оролцох юм.

Хуваалцах