Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Даамын ДАШТ-д оролцох тамирчдыг шалгаруулна

2019 оны өсвөр, залуучуудын ДАШТ ирэх аравдугаар сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 4-нд Турк улсад болно. Тэгвэл тус ДАШТ-д өрсөлдөх эрх олгох тэмцээн маргааш, нөгөөдөр болно.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Даамын ДАШТ-д оролцох тамирчдыг шалгаруулна
Даамын ДАШТ-д оролцох тамирчдыг шалгаруулна. Зураг: МҮОНРТ

2019 оны өсвөр, залуучуудын ДАШТ ирэх аравдугаар сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 4-нд Турк улсад болно. Тэгвэл тус ДАШТ-д өрсөлдөх эрх олгох тэмцээн маргааш, нөгөөдөр болно.

Энэ жилийн өсвөр, залуучуудын ДАШТ-ийн эрх олгох тэмцээний удирдамжийг хүргэе.

Нэг. Нийтлэг зүйл

  1. Тэмцээний зорилго нь 2019 оны өсвөр, залуучуудын ДАШТ-д оролцох тамирчдыг сонгон шалгаруулахад оршино.

  2. Тэмцээн Монголын даамын холбооны дүрмийн дагуу явагдана.

Хоёр. Хугацаа, зохиогдох газар, бүртгэл

  1. Тэмцээн 2019 оны 8-р сарын 10-11-нд Техник технологийн дээд сургууль дээр болно.

  2. Бүртгэл 2019 оны 8-р сарын 10-ны 9.00-10.00 цагийн хооронд тэмцээн болох байранд болж, үргэлжлээд шууд тэмцээн эхэлнэ.

  3. Бүртгэлийн хураамж 10.000 төгрөг.

Гурав. Тэмцээний журам

  1. Өсвөрийн УАШТ-ий 8-10, 11-13, 14-16, залуучуудын УАШТ-ий 17-19 насны охид, хөвгүүдийн ангилал тус бүрийн зуун буудалт даамын үндсэн төрөлд эхний 10 байрт шалгарсан тамирчид энэхүү сорилго тэмцээнд оролцох эрхтэй.

  2. Цагийн хяналт нэг талдаа 50 мин + нүүдэл бүрт 10 сек-ийн бонустай байна.

  3. Тойргийн журмаар тоглоно.

  4. Оноо тэнцсэн тохиолдолд дараах байдлаар дүнг тооцно.

-Цэвэр хожлын тоо

-Хоорондын тоглолтын үр дүн

-Бергерийн коэффициент

Дөрөв. Шалгаруулах журам

  1. УАШТ-ий үндсэн төрлийн дүн болон сорилго тэмцээний дүнг хамтатган нийлбэр дүнг гаргана. Ингэхдээ тухайн хоёр тэмцээний аваргад 1, дэд аваргад 2, III байр эзэлсэн тоглогчид 3 оноо олгох журмаар оноог тооцох ба бага онооны нийлбэрээр цуваагаар байр эзлүүлнэ. Хэрвээ УАШТ-ий эхний 10 байрт шалгарсан тоглогч сорилго тэмцээнд тоглоогүй бол +10 оноо олгоно.

Жишээ нь: УАШТ-ээс алтан медаль хүртэж, сорилго тэмцээнд IV байр эзэлсэн тоглогч 1+4=5 оноотой жагсаалтад бичигдэнэ. Хэрэв УАШТ-ээс хүрэл медаль хүртэж, сорилго тэмцээнд оролцоогүй бол 3+10=13 оноотой болно.

  1. Хоёр тэмцээний нийлбэр оноо тэнцсэн тохиолдолд УАШТ-ий амжилтын чанарыг харгалзан байр эзлүүлнэ.

  2. Хоёр тэмцээний нийлбэр дүнгээр хамгийн бага оноо авсан дарааллаар ангилал тус бүрийн 10 тоглогчийг жагсааж, эхний 3 байрт шалгарсан тамирчид 2019 оны 10-р сарын 27-ноос 11-р сарын 4-ний өдрүүдэд Турк улсад болох өсвөр, залуучуудын ДАШТ-д өрсөлдөх эрхийг авна.

Хуваалцах