Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Даамын дээд лигийн тэмцээнийг Ц.Хашчулуун тэргүүлж байна

нийлбэр оноогоороо ДДХМ Ц.Хашчулуун (200 оноо) тэргүүлж, ОУИМ Г.Ганжаргал (192), ДДХМ Г.Гэрэлболд (154) удаалж байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Даамын дээд лигийн тэмцээнийг Ц.Хашчулуун тэргүүлж байна
Даамын дээд лигийн тэмцээнийг Ц.Хашчулуун тэргүүлж байна. Зураг: МҮОНРТ

Монголын даамын холбоо, “Алтан хүү” клубээс хамтран зохион байгуулдаг дээд лигийн тэмцээн туулах замынхаа 2/3-ыг ардаа орхилоо. Тодруулбал, өнгөрсөн хоёрдугаар сарын 22-24-нд зохиогдсон “Чингис Опен”, гуравдугаар сарын 31-нд зохиогдсон рапид, дөрөвдүгээр сарын 19-21-нд зохиогдсон Хаврын гран-при, тавдугаар сарын 24-26-нд зохиогдсон Зүтгүүрийн депогийн тэмцээн, долоодугаар сарын 6-нд зохиогдсон “Эрчим Кап”, наймдугаар сарын 16-18-нд зохиогдсон “Эрдэнэт Опен” тэмцээнд давхардсан тоогоор 568 даамчин оролцжээ.

Эдгээр зургаан тэмцээнээс авсан нийлбэр оноогоороо ДДХМ Ц.Хашчулуун (200 оноо) тэргүүлж, ОУИМ Г.Ганжаргал (192), ДДХМ Г.Гэрэлболд (154) удаалж байна.

Хуваалцах