Даамын шинэ чансааг монгол тамирчид тэргүүлж байна
Монголын даамчин Л.Гансүх, Б.Пүрэвжаргал, Б.Түвшин нар дэлхийн даамын холбооны дэд мастер (CMF) цол хүртлээ
Т.
Т.Болор-Эрдэнэ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Улирал бүхэн шинэчлэгддэг Дэлхийн даамын холбооны шинэ рейтинг гарлаа. Дэлхийн даамын холбооны шинэ чансаагаар эрэгтэй даамчдыг олон улсын их мастер Д.Эрдэнэбилэг 2300 оноогоор, эмэгтэйчүүдийг ДДХМ Н.Мөнхтуяа 2072 оноогоор хошуучилж байна.
Мөн шинэчлэгдсэн чансаагаар Монголын даамчин Л.Гансүх, Б.Пүрэвжаргал, Б.Түвшин нар дэлхийн даамын холбооны дэд мастер (CMF) цол хүртлээ.
Хуваалцах


















