Даамын шинэ оны анхны тэмцээн болов
19 дэх жилдээ зохиогдсон дээрх тэмцээнд энэ удаа 99 тамирчин 6-9, 10-13, 14-17 насны ангилалд өрсөлдсөн.
Мэдээллийн алба

Монголын даамын холбооны 2020 оны анхны тэмцээн болох Техник технологийн дээд сургуулийн нэрэмжит өсвөрийн даамчдын тэмцээн энэ сарын 3-4-нд тус сургууль дээр боллоо. 19 дэх жилдээ зохиогдсон дээрх тэмцээнд энэ удаа 99 тамирчин 6-9, 10-13, 14-17 насны ангилалд өрсөлдсөн.
Ийн швейцарь системээр 7-8 өрөг тоглож дүнгээ гаргахад, 6-9 насны хөвгүүд: 1. Н.Түвшинбаяр (Ирээдүй) 2. З.Аргабилэг (Сонгодог байрлал) 3. Ц.Мөнхмандах (Хөлөгт тоглоом),
6-9 нас охид: 1. Ч.Гоомарал (Хөлөгт тоглоом) 2. Г.Гэрэлмаа (Хөлөгт тоглоом) 3. Э.Ану (Хэнтий, Өмнөдэлгэр),
10-13 нас хөвгүүд: 1. С.Болор (Ирээдүй) 2. Ц.Цолмон (Ирээдүй) 3. Б.Баасанбар (Сонгодог байрлал),
10-13 нас охид: 1. Б.Есүй (Сонгодог байрлал) 2. Э.Даариймаа (Ирээдүй) 3. Н.Лхагвадолгор (Ирээдүй),
14-17 нас хөвгүүд: 1. Б.Түвшин (Дорноговь) 2. Б.Энхрийлэн (Ирээдүй) 3. Б.Пүрэвбаатар (Ирээдүй)
14-17 нас охид: 1. Б.Анужин (Алтан хүү) 2. Б.Мөнхжин (Алтан хүү) 3. Э.Хүслэн (Алтан хүү) нар шалгарлаа.


















