Даамын УАШТ-ий хагас шигшээ тоглолт боллоо
Тэмцээнд эрэгтэй 96, эмэгтэй 46 тамирчин өрсөлдөж тавдугаар сард болох Монголын бүх ард түмний спортын наадмын 100 буудалт даамын тэмцээнд оролцох даамчид тодорлоо.
Мэдээллийн алба

Даамын 2016 оны Улсын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тэмцээн 3 өдөр үргэлжилж өндөрлөлөө. Тэмцээнд эрэгтэй 96, эмэгтэй 46 тамирчин өрсөлдөж тавдугаар сард болох Монголын бүх ард түмний спортын наадмын 100 буудалт даамын тэмцээнд оролцох даамчид тодорлоо.
Тэмцээн 9 өрөг швейцарь системээр үргэлжилснээс эрэгтэйчүүдээс Олон улсын их мастер, МУГТ Д.Эрдэнэбилэг 16 оноогоор түрүүлж, хоёр, гуравдугаар байрт их мастер Г.Ганжаргал, дэлхийн даамын холбооны мастер Р.Манлай нар шалгарлаа. Харин эмэгтэйчүүдээс спортын мастер Е.Ариунзаяа 16 оноогоор тэргүүлж, спортын мастер Г.Хэрлэнмөрөн, дэд мастер У.Цэрэндолгор нар удааллаа.


















