Даамын өсвөрийн тамирчид эхний хожлоо авлаа
Зуун буудалт даамын өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч ням гарагт Эстони улсын нийслэл Таллинн хотноо эхэлсэн.
Мэдээллийн алба

Зуун буудалт даамын өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч ням гарагт Эстони улсын нийслэл Таллинн хотноо эхэлсэн. Тэмцээний эхний өрөгт хөвгүүдийн 8-10 насанд Б.Баярманлай, 11-13 насанд Ц.Чинзориг, охидын 8-10 насанд Б.Мөнхжин, 11-13 насанд Г.Дүүрэнбилэг, С.Энхтүвшин нар эхний хожлоо авчээ.
Зуун буудалт даамын өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 14 орны 128 өсвөрийн даамчин оролцож байгаагаас манай улсаас нас насны ангилалд 12 тамирчин өрсөлдөж байна. 8-10, 11-13 насны ангиллаар явагдаж буй уг тэмцээний аваргууд ирэх арваннэгдүгээр сарын нэгэнд тодрох юм.


















