Дагестаны дөрвөн бөх осолд оржээ
ОХУ-ын Дагестаны бөхчүүд “Волксваген” автомашинтай явж байгаад Чечений Грозныйгийн замд "Газель" ачааны тэрэгтэй мөргөлджээ.
Мэдээллийн алба

ОХУ-ын Дагестаны бөхчүүд “Волксваген” автомашинтай явж байгаад Чечений Грозныйгийн замд "Газель" ачааны тэрэгтэй мөргөлджээ. Тодруулбал, “Нур-Султан-2019” ДАШТ-ий мөнгөн медальт Магомедрасул Идрисов, Оросын аварга Рамиз Гамзатов, Иван Ярыгиний Гранпригийн хүрэл медальт Халил Аминов, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Ахмед Усманов гэсэн дөрвөн бөх Кисловодск хотын олимпийн бэлтгэлийн баазаас нутаг руугаа буцаж яваад осолд орсон байна. Ослоор Идрисовын гар хугарч, Аминов хөнгөн бэртэж, жолоо барьж байсан Усманов болон Гамзатов хоёр гэмтээгүй байна. Ачааны автомашины жолооч хөнгөн бэртэл авчээ.


















