Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Дайны золиос нь гэмгүй иргэдийн амь нас”

BBC World News, TV Rain (ОХУ), UN Futura (Бразил) NDTV( Энэтхэг), PMS (Колумб) BBC Arabic (Араб), NTCU (Украйн) зэрэг олон улсын 75 гаруй олон нийтийн телевизийн 600 гаруй сая үзэгч дэлхийн шилдэг баримтат кино төслөөр “нэгдэж холбогдсон” байдаг.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Дайны золиос нь гэмгүй иргэдийн амь нас”
“Дайны золиос нь гэмгүй иргэдийн амь нас”. Зураг: МҮОНРТ

BBC World News, TV Rain (ОХУ), UN Futura (Бразил) NDTV( Энэтхэг), PMS (Колумб) BBC Arabic (Араб), NTCU (Украйн) зэрэг олон улсын 75 гаруй олон нийтийн телевизийн 600 гаруй сая үзэгч дэлхийн шилдэг баримтат кино төслөөр “нэгдэж холбогдсон” байдаг.

МҮОНРТ дэлхийн олон нийтийн телевизүүдийн жишгээр “World stories” баримтат контентыг өнгөрсөн оны нэгдүгээр улирлаас эхлэн цэнхэр дэлгэцээрээ үзэгчдэд хүргэсэн. Мөн “World Stories-MNB” төслийн хүрээнд чанартай, хараат бус бие даасан, албан ёсны зохиогчийн эрхтэй контент үзэгчдэд хүргэх үүргээ ийн дэлхийн контентээр биелүүлсэн билээ. Энэ хугацаандаа нийтдээ 25 баримтат бүтээл, кино хэлэлцүүлгийг хүргэж, 9502 минутын нэвтрүүлгийг бэлтгэн нийлүүлсэн байна.

Тэгвэл МҮОНРТ-ийн “Дэлхийн түүхүүд” нэвтрүүлэг энэ онд олон улсад өндрөөр үнэлэгдсэн 30 баримтат бүтээлийг хүргэхээр болvky. Тус нэвтрүүлэг шинэ дугаартаа "Нэн тэргүүний бай” баримтат киног онцолжээ.

“Хамид 26 настай, Тарек 21 настай. Гартаа хэзээ ч буу барьж, буудаж үзээгүй хоёр найз Канад дахь амгалан амьдралаа орхин хувьсгалд нэгдэхээр төрөлх Ливи орноо зорино. Учир нь тэд Муаммар Каддафийг үзэн ядах сэтгэл мөн түүхийн нэгээхэн хэсэг болох хүсэлдээ автан бодлогогүйгээр дайныг зорьсон юм. Ямар ч бэлтгэлгүй, дайны тухай мэдлэггүй залуус босогчидтой нэгдэн, эх нутаг, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэхийн тулд бүх зүйлээрээ дэнчин тавина. 42 жилийн турш үргэлжилсэн Каддафийн эсрэг тэмцэл, залуусын хүсэл хэрхэх бол. Дайны золиос нь гэмгүй иргэдийн амь нас. Энэ бол хатуу үнэн” гэдгийг өгүүлэх тус баримтат бүтээл өнөөдөр 21:10 цагаас МҮОНТ-ээр үзэгчдэд хүрнэ.

Хуваалцах