“ДАКАР 2026”: Монголын баг тамирчид өнөөдөр спортын гурван төрөлд өрсөлдөнө
Мэдээллийн алба

Монголын баг тамирчид өнөөдөр сагсан бөмбөгийн 3х3, элсний чөлөөт бөх болон дугуйн замын уралдаан гэсэн гурван төрөлд өрсөлдөнө.
Монголын баг В хэсгийн тоглолтуудаа хоёрдугаар байраар өндөрлүүлж, шөвгийн наймд шалгараад байгаа билээ. Өнөөдөр талбайн эзэн Сенегалын багтай учраа таарсан бөгөөд тоглолт орон нутгийн цагаар 12:45 цагт эхэлнэ.
Эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Э.Анужин өнөөдөр Сали хотноо хүч үзнэ. Түүний барилдаан орон нутгийн цагаар 10:40 цагт эхлэх хуваарьтай.
Дугуйн тамирчин Г.Ариунхүслэн Cycling Road буюу дугуйн замын уралдаанд орон нутгийн цагаар 09:00 цагт гараанаас гарна.
Эмэгтэйчүүдийн 48кг жингийн тулаан өнөөдөр эхэлж байгаа бөгөөд боксчин А.Алтанзул эхний тойрогт сугалаагаар гоц мөргөсөн. Тэрбээр Их Британи, Туркийн тамирчдын тулааны ялагчтай 11 дүгээр сарын 10-ны өдөр өрсөлдөнө.


















