"Дакар Ралли"-д оролцож буй Ч.Анар уралдааны замд саатжээ
“Дакар Ралли-2015”-д Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа тамирчид хүндхэн сорилтуудын ард гарсаар байна.
Мэдээллийн алба

“Дакар Ралли-2015”-д Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа тамирчид хүндхэн сорилтуудын ард гарсаар байна. Тэгвэл найм дахь гарааны өдөр цаг агаар муудаж бороо орсноор мотоциклиудад цахилгааны болон механик гэмтлүүд үүсчээ. Уралдаанчдын зарим нь хасагдах хэмжээнд хүрсэн гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа юм.
Манай тамирчин Д.Болдбаатарын хувьд бариандаа амжилттай орж дараагийн гараандаа бэлдэж байгаа бол 117 дугаартай мотоцикльч Ч.Анарын хувьд барианы цаана 30 км-т механик гэмтэлтэй тулгарсан тул зогсож буй юм байна.


















