Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Дакар Ралли" уралдааны 2016 оны гараа эхэллээ

Авто спортын олимп гэгддэг 37 дахь удаагийн Дакар Ралли уралдааны 2016 оны гараа эхэллээ. Энэ сарын 2-нд Аргентина улсын нийслэл Буенес Айрес хотод /Buenos Aires, Argentina/ нээлтээ хийлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Дакар Ралли" уралдааны 2016 оны гараа эхэллээ
"Дакар Ралли" уралдааны 2016 оны гараа эхэллээ. Зураг: МҮОНРТ

Авто спортын олимп гэгддэг 37 дахь удаагийн Дакар Ралли уралдааны 2016 оны гараа эхэллээ. Энэ сарын 2-нд Аргентина улсын нийслэл Буенес Айрес хотод /Buenos Aires, Argentina/ нээлтээ хийлээ. Энэ удаагийн "Дакар Ралли"-д 60 гаруй орны 360 орчим тамирчин нийт 4 төрлөөр өрсөлдөж, шилдгүүдээ шалгаруулна.

37 дахь удаагийн "Дакар Ралли" энэ сарын 16-ны өдөр хүртэл үргэлжлэн нийт 13 гараа явагдана. Уул толгод, хад асга, гол мөрөн болон цөлд гэсэн хамгийн хэцүү бартаат замд болдог тус уралдаан Өмнөд Америкийн бүс нутгуудад зохион байгуулагдахаар болоод байгаа.

Аргентин, Болив улсын нутгийг дамжин нийт 8000 км замд уралдаж, Аргентин улсын Росарио хотод сүүлийн гараа явагдсанаар өндөрлөнө. 2016 оны гараанд 60 гаруй улсын 360 орчим тамирчин мотоцикль, дөрвөн дугуйт, суудлын автомашин болон ачааны автомашин гэсэн нийт 4 төрөлд өрсөлдөнө.

Тэмцээний эхний уралдаан Аргентин улсын нийслэл Буенос-Айрес хотоос Росарио хүртэл, 15 минутын хугацаатай богино хэмжээний уралдаан боллоо. Энэ өдөр ачааны машин, автомашин мотоцикль нийлсэн нийт 345 машин уралдсан. Мотоциклийн төрөлд Хонда багийн Испани тамирчин Жоан Барреда тэргүүлсэн бол 4 дугуйт мотоциклийн төрөлд Ямаха багийн Чили тамирчин Игнасио Касале, суудлын автомашины төрөлд Тоёото багийн Бернхардтен Бринке болон Том Колсоул нарын баг тэргүүн байрт орлоо.

Хуваалцах