Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дакар Раллигийн 2018 оны тов гарлаа

Өнөөдөр Францын ниййслэл Парис хотноо авто спортын олимп гэгддэг “Дакар Ралли” уралдааны 2018 оны тов гарсан байна.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дакар Раллигийн 2018 оны тов гарлаа
Дакар Раллигийн 2018 оны тов гарлаа. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Францын ниййслэл Парис хотноо авто спортын олимп гэгддэг “Дакар Ралли” уралдааны 2018 оны тов гарсан байна. Ирэх онд авто спортын шилдгүүд Өмнөд Америк тивийн Перу улсаас эхлэн Аргентин хүртэл уралдах юм байна. Ирэх 2018 онд дэлхийд нэр хүндээрээ тэргүүлэгч “Дакар Ралли” уралдаан 40 жилийн ойтойгоо золгоно. 2018 оны уралдаан Перу улсын Лима хотоосо эхэлж, Боливи улсын газар нутгийг дамнан үргэлжилж, Аргентин улсын Кордоба хотод сүүлийн гарааны уралдаан болох юм.

“Дакар Ралли” уралдаан ийнхүү өмнөд Америк тивд 10 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Ирэх жилийн уралдаан 2018 оны 1-р сарын 6-наас 20-ны өдрүүдэд үргэлжилж, дэлхийн шилдгүүд бартаат замд хурд сорих юм. Энэ 2017 оны уралдааны хувьд бол авто машины ангилалд Францын алдарт тамирчин Стефан Петерансел түрүүлж, Их Британийн Сэм Сатерлэнд мотоциклын ангилалд аваргын цомыг хүртсэн юм. Харин 4 дугуйт болон ачааны автомашины ангилалд ОХУ-ын тамирчин Сергей Каряакин, Эдуард Николаев нар 2017 оны аваргаар тодорсон билээ.

Хуваалцах