Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дакарт тоосоо өргөх тамирчид Өмнөд Америкийг зорилоо

Алдарт "Дакар рали"-д манай тамирчид энэ жил анх удаа авто машины төрлөөр өрсөлдөнө.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дакарт тоосоо өргөх тамирчид Өмнөд Америкийг зорилоо
Дакарт тоосоо өргөх тамирчид Өмнөд Америкийг зорилоо. Зураг: МҮОНРТ

Алдарт "Дакар рали"-д манай тамирчид энэ жил анх удаа авто машины төрлөөр өрсөлдөнө. Манай баг тамирчид энэ сарын 18-нд Өмнөд Америк руу хүлгийн жолоо залсан юм. Манайхан Унгарын багтай хамтран гурван машинаар өрсөлдөх билээ.

Нийт 25 хүнээс бүрдсэн багийн бүрэлдэхүүнд Монголоос 431 дугаартай авто машины жолооч ОУХМ Н.Лхамаа, чиглүүлэгчээр ОУХМ Ө.Бямбадэлгэр, спортын мастер Б.Сүрэндорж нар шалгарсан бол механикчаар спортын мастер Б.Батболд ажиллаж байна. Харин 355 дугаартай авто машины чиглүүлэгчээр Д.Жаргалсайхан, 413 дугаартай авто машины чиглүүлэгчээр ОУХМ Ө.Бямбацогт нар уралдах юм. "Дакар Рали-2015" ирэх оны нэгдүгээр сарын 3-17-ны хооронд болно.

Хуваалцах