Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Далай аварга цолыг хасч магадгүй

УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Далай аварга цолыг хасч магадгүй
Далай аварга цолыг хасч магадгүй. Зураг: МҮОНРТ

УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нар өргөн мэдүүлж Үндэсний их баяр наадмын тухай хуулиас Далай аварга цолыг хасах санал гаргасан юм.

Анх 2003 онд Үндэсний их баяр наадмын тухай хуульд Далай аварга хэмээх цолыг нэмсэн бөгөөд хуулийн төслийг өргөн барьсан гишүүд үндэсний бөхөд Далай аварга хэмээх цол байснаар бөхчүүд даян болон дархан аварга цолонд хүрэх боломжийг хааж байна гэж үзэж байгаа аж. Түүнчлэн Далай аварга цолыг хассанаар үндэсний бөхийн цолны агуулга сайжирч, бөхчүүдийн нэр хүнд сайжирна гэж үзжээ.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад асуулт асууж, санал хэлэх гишүүд байгаагүй тул дээрх хуулийн төслийг хэлэлцэе гэсэн агуулгаар санал хураахад гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн юм. Үүгээр Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулж Далай аварга цолыг хасах эсэх асуудлыг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд буцаалаа.

Хуваалцах