Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Далайн гахайнуудад альцгеймерийн шинж тэмдэг илэрдгийг тогтоожээ

Шотландын эрдэмтэд далайн эрэгт хайргадсан гурван зүйлийн далайн гахайнуудын тархинд альцгеймерийн шинж тэмдэг илэрснийг хийсэн судалгаагаараа тогтоожээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Далайн гахайнуудад альцгеймерийн шинж тэмдэг илэрдгийг тогтоожээ
Далайн гахайнуудад альцгеймерийн шинж тэмдэг илэрдгийг тогтоожээ. Зураг: МҮОНРТ

Шотландын эрдэмтэд далайн эрэгт хайргадсан гурван зүйлийн далайн гахайнуудын тархинд альцгеймерийн шинж тэмдэг илэрснийг хийсэн судалгаагаараа тогтоожээ.

Европын Ньюро шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн энэ ажлынхаа хүрээнд эрдэмтэд 20 гаруй Одонтоцет буюу шүдэт халимны тархийг задлан шинжлэхэд, гурван далайн гахайн тархинд өөрчлөлт, эсвэл хүний альцгеймерийн өвчинтэй холбоотой гэмтэл илэрсэн байна.

Тодруулбал, шинэжилсэн сорьцуудад нэг төрлийн хөгшрөлтийн өвчин гэгддэг альцгеймртай хүмүүсийн тархинд байдаг уураг, эсүүд хуримтлагдсан байжээ.

Туршилтад ашигласан 22 далайн гахайн 18-ынх нь хөгшин сорьц байсан байна.

“Судлаачид хөгширсөн далайн гахайн тархины өөрчлөлтүүд хүний хөгшрөлт болон альцгеймерийн өвчнийхтэй төстэй байгааг хараад ихэд гайхсан” хэмээн уг судалгаанд оролцсон эрдэмтэн Тара Спайрс Жонес ярьсан байна.

Тэрбээр мөн энэхүү судалгааны үр дүнд далайн гахай, халимнуудад илэрдэг шинж тэмдэг нь тэднийг далайн эрэгт учир битүүлгээр олноороо хайргадахад нөлөөлдөг эсэхийг судлах сонирхолтой асуулт гарч ирж байна гэжээ.

Хуваалцах