Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Даланзадгадаас Баяндалай явах замд далан нурах магадлалтай болжээ

Өмнөговь аймгийн Даланзадгадаас Баяндалай явах замд 64 км-ийн тэмдэгтийн хажууд бороо орж, үер буусны улмаас замын хажуу далан нурах магадлалтай болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Даланзадгадаас Баяндалай явах замд далан нурах магадлалтай болжээ
Даланзадгадаас Баяндалай явах замд далан нурах магадлалтай болжээ. Зураг: МҮОНРТ

Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замын 295.1-.295.4 км-т буюу Даланзадгад хотоос 10 км орчимд 300 м урт хэсэгт үер бууж, зам дээгүүр давж урсаж байна.

Өмнөговь аймгийн Даланзадгадаас Баяндалай явах замд 64 км-ийн тэмдэгтийн хажууд бороо орж, үер буусны улмаас замын хажуу далан нурах магадлалтай болжээ.

Тиймээс зорчигч тээвэр хийж байгаа жолооч нар анхааралтай байж, эсрэг урсгалаар явна уу.

Жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой зорчино уу гэж Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Хуваалцах