“Далд төрх”-ийг илчилнэ
Тэд ийнхүү төсөөллөөс ургасан далд төрхүүдийг ил болгоход олон янзын өнгө, хөг, үнэр анхилна. Манайд зонхилсон гэрэл зургийг тойрсон хэвшмэл, тогтсон хэв маягаас татгалзан, гэрэл зургийг урлаг тал руу нь илүү ойртуулж илүү сонирхолтой, амтлууштай болгохыг бид зорьсон.
Мэдээллийн алба

“Хөх зэв” уран бүтээлчдийн нэгдлээс хэрэгжүүлж буй “ДАЛД ТӨРХ” төслийн хүрээнд “АРТ ФОТО” үзэсгэлэн "Blue Moon" арт галерейд энэ сарын 4-нд нээгдэнэ.
Үзэсгэлэнгээр уран бүтээлчид аливаа нийгэмд, хүмүүсийн дотор өөр өөрсдийн араншинтай далд төрхүүд байдаг. Тэдний зарим нь түүнийг анзаарна, танина, мэдэрнэ. Харин зарим нь байгааг нь ч үл анзаарна. Гэсэн ч бидний мэдэх мэдэхгүйгээс үл хамааран тэд өөрсдийн өнгө төрхийг хадгалан оршсоор л байдаг. Хүн, байгаль, нийгмийн хоорондын хамаарал, оршихуй угтаан бол нэг. Гэтэл өнөө цагт бид заримдаа тэднийг санаатай ч санамсаргүйгээр ч хооронд нь хөндийрүүлсээр байгааг тусгажээ.
Тэд ийнхүү төсөөллөөс ургасан далд төрхүүдийг ил болгоход олон янзын өнгө, хөг, үнэр анхилна. Манайд зонхилсон гэрэл зургийг тойрсон хэвшмэл, тогтсон хэв маягаас татгалзан, гэрэл зургийг урлаг тал руу нь илүү ойртуулж илүү сонирхолтой, амтлууштай болгохыг бид зорьсон.
Тиймээс бидний эхний алхам болох “Далд төрх I” үзэсгэлэнгээс та, зөвхөн гоо зүйн таашаал хүртээд зогсохгүй олон мэдрэмжүүдийн цуглуулгаас амталж таашааж болох юм.
Үзэсгэлэн энэ сарын 18 хүртэл дэлгэгдэнэ.


















