Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дан Коловын нэрэмжит тэмцээний дэвжээнд манай зургаан бөх гарна

Чөлөөт бөхийн шигшээ багийн эрэгтэй бөхчүүд Францын нийслэл Парис хотыг зорьсон бол Монгол Улсын гавьяат тамирчин Б.Номин, П.Өнөрбат нарын зэрэг хүчтэнүүд Дан Коловын нэрэмжит тэмцээний дэвжээнд гарахаар болов.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дан Коловын нэрэмжит тэмцээний дэвжээнд манай зургаан бөх гарна
Дан Коловын нэрэмжит тэмцээний дэвжээнд манай зургаан бөх гарна. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн шигшээ багийн эрэгтэй бөхчүүд Францын нийслэл Парис хотыг зорьсон бол Монгол Улсын гавьяат тамирчин Б.Номин, П.Өнөрбат нарын зэрэг хүчтэнүүд Дан Коловын нэрэмжит тэмцээний дэвжээнд гарахаар болов. Тэдний оролцох 53 дахь удаагийн тэмцээн Болгар Улсын нийслэл Софи хотын "Universiada sport hall” спортын ордонд энэ сарын 29, 30-нд болно. Өнгөрсөн жил тус тэмцээнийг манай эрэгтэй шигшээ баг өнжсөн. Харин энэ жилийн хувьд “Алдар” спорт хорооны тамирчин, Д.Цогтбаатар 57 кг-д, “Гацуурт-Олимп” клубын тамирчин, оюутны дэлхийн аварга Т.Түвшинтулга 61 кг-д, “Гацуурт-Олимп” клуб, МҮДС-ийн тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт Б.Номин 65 кг-д, “Хасу-Мегастарс” клубын тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт П.Өнөрбат, “Арслан” клубын тамирчин Д.Гомбодорж нар 74 кг-д, “Алдар” спорт хорооны тамирчин, Армийн дэлхийн аварга О.Үйтүмэн 86 кг-д хүч үзнэ. Дасгалжуулагчаар О.Пүрэвбаатар, шүүгчээр Х.Ганболд ажиллана.

Хуваалцах