Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дани, АНУ-ын нөхөрсөг тоглолт 3:2-оор өндөрлөлөө

Данийн шигшээ баг АНУ-тай нөхөрсөг тоглолт хийх үеэр Никлэс Бэнтнер хэт-трик хийж, 3:2-оор ялалт байгууллаа.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дани, АНУ-ын нөхөрсөг тоглолт 3:2-оор өндөрлөлөө
Дани, АНУ-ын нөхөрсөг тоглолт 3:2-оор өндөрлөлөө. Зураг: МҮОНРТ

Данийн шигшээ баг АНУ-тай нөхөрсөг тоглолт хийх үеэр Никлэс Бэнтнер хэт-трик хийж, 3:2-оор ялалт байгууллаа.

Данийн шигшээ багийн дасгалжуулагч Олсен "Никлэс 4-5 удаа ч гоол оруулж болохоор байлаа. Гэхдээ нөгөө талаараа бид түүнийг бүх боломжуудаа гоол болго гэж шахаж чадахгүй л дээ. Тэр бэлтгэл дээр сайн байсан. Вольфсбургийн дасгалжуулагч Dieter Hecking ч түүний тоглолтонд сэтгэл хангалуун байгаагаа надад хэлсэн" гэжээ.

Мөн Бэнтнерийн талаар АНУ-ын шигшээ багийн дасгалжуулагч Глинсманн "Тоглолтонд гурван гоол оруулсан бол дэлхий дээр байж болох бүхий л магтаалыг хүртэх эрхтэй шүү дээ. Бэнтнер магтаал хүртэх эрхтэй. Би түүний ирээдүйд сайн сайхан бүхнийг хүсч байна. Энэ хэт-трик түүнд эм болно гэж найдаж байна" гэжээ.

Хуваалцах