Данийн кино театруудын дэлгэцнээ монгол кино гарчээ
Данийн Копенгаген хотод энэ сарын 9-16-нд Монгол уран бүтээлийг танилцуулах өдөрлөг болж, монгол найруулагчдын уран бүтээлүүд кино театруудын дэлгэцнээ “амилжээ”.
Мэдээллийн алба

Данийн Копенгаген хотод энэ сарын 9-16-нд Монгол уран бүтээлийг танилцуулах өдөрлөг болж, монгол найруулагчдын уран бүтээлүүд кино театруудын дэлгэцнээ “амилжээ”. Тодруулбал, Гавьяат жүжигчин Д.Чимэд-Осорын найруулсан “Зэрэг нэмэхийн өмнө”, С.Бямбын “Хүсэл шунал”, Пусаны кино наадмаас “Шинэ давалгаа” шагнал авсан “Алсын удирдлага”, Ч.Хоролдоржийн “Шарга даага”, Л.Бат-Амгалангийн “Гайхамшигт нислэг” богино хэмжээний кино, М.Ивээлийн “Цэн тогоруу” Данийн үзэгчдэд хүрсэн байна.
Тус өдөрлөгийг Данийн кино хүрээлэн, Монголын урлагийн зөвлөлтэй хамтран зохион байгуулсан аж.


















