Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Данийн Копенгаген хотод А.С.Пушкины хөшөөг босгожээ

Тус хөшөөг нийслэл хотын төвд байрлах Эзэн хааны номын санд байрлуулсан байна. Түүний хөшөөг байрлуулсан энэ газар нь зүгээр ч нэг сонгоогүй юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Данийн Копенгаген хотод А.С.Пушкины хөшөөг босгожээ
Данийн Копенгаген хотод А.С.Пушкины хөшөөг босгожээ. Зураг: МҮОНРТ

Орос хэлний өдрийг зургадугаар сарын 6-нд олон улсад нэгэн зэрэг тэмдэглэн өнгөрүүлсэнтэй холбогдуулан агуу яруу найрагч А.С.Пушкины төрсөн өдрөөр Дани Улсын Копегаген хотод дурсгалын хөшөөг нь босгожээ.

Тус хөшөөг нийслэл хотын төвд байрлах Эзэн хааны номын санд байрлуулсан байна. Түүний хөшөөг байрлуулсан энэ газар нь зүгээр ч нэг сонгоогүй юм.

Учир нь яг энэ л газраас агуу уран бүтээлчийн алдагдсан хэмээн тооцогдож байсан гар бичмэлүүдийг олсонтой холбоотой юм.

Хуваалцах