Данило хамгийн үнэтэй хамгаалагчдын дөрөвдүгээрт жагсаж байна
"Реал Мадрид" клубтэй шинэхэн гэрээ байгуулсан 23 настай бразил хамгаалагч Данило хамгийн өндөр үнэтэй хамгаалагчдын нэг боллоо.
Мэдээллийн алба

"Реал Мадрид" клубтэй шинэхэн гэрээ байгуулсан 23 настай бразил хамгаалагч Данило хамгийн өндөр үнэтэй хамгаалагчдын нэг боллоо. Өнгөрсөн мягмар гарагт 31.5 сая еврогоор "Реал Мадрид" клуб руу шилжих гэрээ хийсэн бразил хамгаалагч ирэх зун наймааны цонх дахин нээгдэхэд шинэ клубтээ нэгдэх юм. Түүний гэрээ 2021 оны зургаадугаар сарын 30 хүртэл хүчинтэй ажээ.
Энэхүү гэрээний дүнгээр Данило хамгийн өндөр үнэтэй хамгаалагчдын жагсаалтын дөрөвдүгээрт бичигдсэн бөгөөд "Манчестер Юнайтед" клубын зүүн жигүүрийн арын хамгаалагч Лук Шев хамгийн өндөр үнэтэй хамгаалагч хэвээр үлджээ. Лук Шев өнгөрсөн зун Соутхэмптоноос 37.5 сая еврогоор Олд Траффордод ирсэн юм.
Дэлхийн хамгийн үнэтэй таван хамгаалагч:



















