Даншиг наадам энэ сарын 26-28-нд Баянхонгор аймагт болно
Уг наадамд 256 бөх барилдах бөгөөд түрүү бөх 10, үзүүрлэсэн бөх найм, шөвгөрсөн хоёр бөхөд тус бүр зургаан сая төгрөгийн мөнгөн шагнал гардах аж.
Мэдээллийн алба

Бурхны шашны гурван зулын нэг, Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 380 жилийн даншиг наадам энэ сарын 26-28-нд Баянхонгор аймагт болно.
Уг наадамд 256 бөх барилдах бөгөөд түрүү бөх 10, үзүүрлэсэн бөх найм, шөвгөрсөн хоёр бөхөд тус бүр зургаан сая төгрөгийн мөнгөн шагнал гардах аж.
Барилдааны бүртгэлийг маргааш буюу долоодугаар сарын 25-нд хийх бөгөөд бөхчүүдийг цолны үнэмлэхтэйгээ ирэхийг сануулж байна.
Харин бүртгэлд ирж чадахгүй ч барилдах хүсэлтэй бөхчүүдийг Баянхонгор аймгийн Биеийн тамир, спортын газрын цахим хуудаст холбогдон баталгаажуулахыг зохион байгуулагчид санууллаа.


















