Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Даншиг наадамд зодоглох бөхчүүдийн бүртгэл өнөөдөр явагдана

Нийслэлийн Засаг даргын тамгын газар Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран тав дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Даншиг наадамд зодоглох бөхчүүдийн бүртгэл өнөөдөр явагдана
Даншиг наадамд зодоглох бөхчүүдийн бүртгэл өнөөдөр явагдана. Зураг: МҮОНРТ

“Даншиг наадам-Хүрээ цам-2019” шашин соёлын наадам энэ сарын 8-нд болох бөгөөд үндэсний бөхийн барилдааны бүртгэл өнөөдөр явагдах аж. Бүртгэл Төв цэнгэлдэх хүрээнд болох бөгөөд бөхчүүдийг иргэний үнэмлэх, 3х4 хэмжээтэй цээж зурагтай ирэхийг сануулж байна.

Нийслэлийн Засаг даргын тамгын газар Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран тав дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Дашрамд дурдахад, Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй баяр бөгөөд Монголын шашин соёлын томоохон арга хэмжээ билээ.

Энэ үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиогддог ба цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа болдог билээ.

Хуваалцах