Даншиг наадмын өнөөдрийн хөтөлбөр
"Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадам энэ амралтын өдрүүдэд болж байна.
Мэдээллийн алба

"Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадам энэ амралтын өдрүүдэд болж байна. Тус арга хэмжээний өнөөдрийн хөтөлбөрийг хүргэе.
Наймдугаар сарын 07-ны өдөр
08:00-20:00 цагт: Аялал жуулчлалын үзэсгэлэн Хүй долоон худагт
08:00-08:30 цагт: Бурхан багшийн Ринсрэл залах ёслол /тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоон худагт, цамын талбайд
08:30-09:00 цагт: Өндөр гэгээний маани татах /тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоон худагт, цамын талбайд
09:00-15:00 цагт: Хүрээ Цам харайх ёслол /тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоон худагт, цамын талбайд
09:00-12:00 цагт: Их насны морьдын уралдаан Хүй долоон худагт
10:00-13:00 цагт: Жороо морины уралдаан Хүй долоон худагт
12:00- 14:00 цагт: Үндэсний сурын харвааны адаг өрөг Хүй долоон худагт, Сурын талбайд
15:00-16:00 цагт: Хүчит бөхийн барилдаан тавын даваа Хүй долоон худагт, бөхийн талбайд
16:20-17:00 цагт: Хүчит бөхийн барилдаан Зургаагийн даваа Хүй долоон худагт, бөхийн талбайд
17:00-17:20 цагт: Үндэсний сурын харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна. Хүй долоон худагт, Сурын талбайд
17:20-18:00 цагт: Хүчит бөхийн барилдааны Долоогийн даваа Хүй долоон худагт, бөхийн талбайд
18:00-19:00 цагт: Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. Хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна. Хүй долоон худагт
19:00-19:30 цагт: Хүчит бөхийн барилдааны Наймын даваа Хүй долоон худагт, бөхийн талбайд
19:30-20:00цагт: Үндэсний бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэн шөвгөрсөн бөхчүүдэд Даншигийн арслан, заан, начин цол үнэмлэх олгож, шагнал гардуулна. Хүй долоон худагт, цамын талбайд
20:00-20:10 цагт: “Даншиг наадам- Хүрээ цам”-ын хаалтын ажиллагаа Хүй долоон худагт, цамын талбайд
20:10-21:00 цагт: Залбирал ерөөл айлдах /тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоон худагт, цамын талбайд


















